Олон зориулалттай эвхэгддэг хуванцар ширээ
Энэхүү эвхэгддэг ширээ нь гэр ахуй, албан тасалгаа, аялал зугаалга болон бүх төрлийн арга хэмжээнд ашиглахад нэн тохиромжтой, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Зай талбай хэмнэх ухаалаг шийдэл бөгөөд зөөвөрлөх, хадгалахад маш хялбар.
Үндсэн онцлогууд
- Ухаалаг эвхэгддэг загвар: Гол хэсгээрээ нугарч эвхэгддэг тул жижиг зайд ч төвөггүй багтана.
- Бариултай хийц: Эвхсэн үедээ цүнх шиг бариад явах тусгай зориулалтын бариултай.
- Хөлний хамгаалалт: Шал зурагдахаас хамгаалсан резинэн ултай тул дотор орчинд ч санаа зоволтгүй ашиглана.
- Түгжих механизм: Дэлгэсэн үед ширээний хөлийг найдвартай барих аюулгүйн түгжээтэй.
Давуу талууд
- Зай талбай хэмнэнэ: Хэрэглээгүй үедээ эвхээд тавилгын араар эсвэл орны доогуур далд хийх боломжтой.
- Арчилгаа маш хялбар: Шингэн шингэдэггүй гадаргуутай тул бохирдсон үед нь зөвхөн нойтон алчуураар арчихад л хангалттай.
- Олон талт хэрэглээ: Гэр бүлийн аялал, зугаалга, Төрсөн өдөр, Гадаа худалдаа, Сургууль, Албан тасалгааны нэмэлт ширээ гээд хаана ч ашиглаж болно.
- Бат бөх, тогтвортой: Хэдийгээр хөнгөн жинтэй ч хүнд жинг даах чадвартай, ганхаж хөдлөхгүй.
Материалын мэдээлэл
- Ширээний тавцан: Өндөр нягтралтай полиэтилен хуванцар (HDPE). Ус чийг, нарны туяа болон зурагдалтад тэсвэртэй, химийн хорт бодис ялгаруулдаггүй байгальд ээлтэй материал.
- Ширээний хөл ба их бие: Нунтаг будгаар бүрсэн чанартай ган хоолой. Зэврэлтээс бүрэн хамгаалагдсан тул гадаа задгай талбайд ч удаан хугацаанд чанараа алдахгүй.