Бүтээгдэхүүний онцлог ба давуу тал:
- Найрлага: Малын гаралтай өөх тосыг ашиглан уламжлалт аргаар үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн явцад өнгө, үнэр оруулагч болон химийн нэмэлт хөөсрүүлэгч бодис ашигладаггүй тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж тооцогддог.
- Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: Химийн нэмэлт бодисгүй тул харшил үүсгэдэггүй, арьсанд зөөлөн нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүүхдийн хувцас угаах, эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
- Хэрэглээ: Хир толбыг маш сайн арилгах чадвартай төдийгүй нян устгах, ариутгах үйлчилгээтэй