Майхан, San Zhe Lion, JH-8884-1

810,000₮
Бүтээгдэхүүний код:JH-8884-1

San Zhe Lion брэндийн JH-8884-1 майхан нь сүүлийн үед аялагчдын дунд ихээхэн тренд болж буй, угсрахад маш хялбар хийлдэг аяллын майхан.


Үндсэн үзүүлэлтүүд

  • Хэмжээ: 300 × 300 × 220 см (Босоод явахад хангалттай өндөр, уудам зайтай).
  • Багтаамж: 4 хүн чөлөөтэй байрлах боломжтой.
  • Хийлдэг багана: 0.6 мм зузаантай, 10см өргөн, бат бөх PVC хийлдэг баганаар хийгдсэн тул уламжлалт төмөр багана ашиглах шаардлагагүй. Гар болон цахилгаан насосоор хэдхэн минутын дотор хийлж босгоно.


Материалын чанар ба Усны хамгаалалт

  • Гадна тал (Outer Tent): 210D Oxford Fabric (200g/m²). Энэ материал нь нарны хэт ягаан туяа болон салхинд тэсвэртэй.
  • Доод суурь (Bottom Fabric): 420D Oxford Fabric (120g/m²) бөгөөд 3000mm усны хамгаалалттай. Энэ нь газраас чийг болон ус нэвтрэхээс бүрэн сэргийлнэ.
  • Тор (Mesh): Шавьж, шумуул нэвтрэхээс хамгаалсан, агаар сайн нэвтрүүлэх зориулалттай полиэстер нягт тортой.


Давуу талууд

  • Хялбар угсралт: Төмөр багана угсарч цаг алдахгүй, зөвхөн хийлээд л босчихдог тул ганцаараа ч босгоход маш хялбар.
  • Зай талбай уудам: Хана нь эгц босоо загвартай тул дотор нь зогсох, хувцас солиход уудам зайны мэдрэмж өгдөг.
  • Загвар, хэв маяг: Гадаад үзэмж болон доторх тохилог байдлаараа орчин үеийн тансаг аялал (Glamping) хийхэд нэн тохиромжтой.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл