Өдөр тутмын хоол бэлтгэлд зориулсан, даралтын хоёр горимтой битүү чанагч. 6.5 литрийн багтаамжтай, эргэдэг тагны бариул болон даралт тохируулах хавхлагатай.
Үндсэн үзүүлэлт
- Багтаамж: 6.5 литр
- Материал: 304 зэвэрдэггүй ган
- Диаметр: 24 см
- Даралтын I горим: 60 кПа
- Даралтын II горим: 100 кПа
- Ёроол: Дулааныг жигд дамжуулах нийлмэл ёроол
- Тохирох плитка: Хийн, индукцийн, цахилгаан болон керамик
Хийц, онцлог
- Эргэдэг бариулаар тагийг нээж, түгжинэ.
- Даралтын хоёр түвшнээс сонгон тохируулна.
- Даралт хязгаарлах болон аюулгүйн хавхлагатай.
- Битүүмжлэх жийргэвч, хоёр хажуугийн бариултай.
Хэрэглэх санамж
- Хүнс, шингэний нийт хэмжээг савны багтаамжийн 2/3-оос хэтрүүлэхгүй.
- Будаа зэрэг хөөж тэлдэг хүнсийг 1/2-оос хэтрүүлэхгүй.
- Хэрэглэхийн өмнө хавхлага, уур гарах нүх бөглөрөөгүй, жийргэвч зөв байрласан эсэхийг шалгана.
- Хоосон савыг халаахгүй. Даралттай үед тагийг хүчээр нээхгүй.
- Даралт бүрэн бууж, даралтын заагч доошилсны дараа тагийг нээнэ.
- Дагалдах хэрэглэх зааврыг мөрдөнө.
Үзүүлэлтийг бүтээгдэхүүний хайрцаг болон дагалдах заавраас авав.