Аяллын зэвэрдэггүй ган (stainless steel) аяга таваг, хэрэгслийн иж бүрдэл. Энэхүү багц нь 6 хүнд зориулсан аялал зугаалгаар явахад зориулагдсан, авсаархан, зөөврийн цүнхтэй сет.
Иж бүрдлийн бүрэлдэхүүн:
- Хоолны таваг: 6 ширхэг
- Цайны аяга: 6 ширхэг (давхарлаж хураагддаг)
- Хоолны аяга: 6 ширхэг (давхарлаж хураагддаг)
- Халбага: 6 ширхэг
- Сэрээ: 6 ширхэг
- Зөөврийн цүнх: 1 ширхэг (цахилгаантай оксфорд даавуун цүнх)
Гол давуу талууд:
- Бат бөх чанар: Хүнсний зориулалттай өндөр 304 чанарын гангаар хийгдсэн тул хагарахгүй, зэврэхгүй, эдэлгээ урттай.
- Цэвэрлэгээ: Тос тогтдоггүй, амархан арилдаг, үнэр шингэдэггүй бөгөөд аяга таваг угаагч машинд угааж болно.
- Авсаархан: Бүх хэрэгслүүд хоорондоо давхарлагдаж ордог тул цүнхэндээ бага зай эзэлнэ.